Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Эрүүл шүд” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүд, амны хөндийн өвчлөлийг илрүүлэх үзлэг, эмчилгээг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ удаа ерөнхий боловсролын 29-р сургуулийн 268 сурагчдыг шүд, амны хөндийн үзлэгт хамруулж эхлэн, үзлэгээр илэрсэн өвчлөлийг эмчлэх, эцэг, эх асран хамгаалагч нарт захидал илгээн, зуны амралтын хугацаанд эрүүлжүүлэх зөвлөмж илгээж байна. Мөн тус сурагчдын дунд шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох, шүдээ зөв угаах аргачлалд сургах, сургалт зохион байгуулах үе тэнгийн сургагч багшаар 10 хүүхэд бэлтгэж байна.
Дүүргийн Засаг даргын 2024 оны А/165, 166 дугаар захирамжаар үзлэгт шаардлагатай багц багаж хэрэгсэл, сургалтын 2 төрлийн муляж, самбар, шүдний сойз худалдан авах, эцэг, эхчүүдэд өгөх зөвлөмж, захидал хэвлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэлээ гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт “Эрүүл шүд” арга хэмжээ үе шаттай хэрэгжиж байна | ||
Үзсэн: 246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.