Шууд Chart

Бага тойруугийн авто замын хоёрдугаар хэсгийн хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

2024-05-17 10:57:43

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж засварлана. 

Тус замыг 2024 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 04:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.  

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Бага тойруугийн авто замын хоёрдугаар хэсгийн хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй