
Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Харин маргааш буюу тавдугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр, тавдугаар сарын 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орох юм байна.
Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с байх боловч зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ням гарагаас ихэнх нутгаар дулаарна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.
Уулаараа нойтон цас орно | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.