БНХАУ-ын олон улсын мэдээ мэдээллийн CGTN телевиз Их Британийн парламентын гишүүн, Их Британийн Хөдөлмөрчдийн намын тэргүүн Жорж Галлоуэйтэй хамтран "Тайвань орооцолдсонгүй" хэмээх 21 минутын хугацаанд үргэлжлэх баримтат киног хамтран бүтээснээ олон нийтэд толилуулсан байна.
Энэхүү бүтээл нь Тайванийн олон талт асуудлууд, түүх болон өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хэтийн төлөвийг судалгаа, баримтуудад тулгуурлан өгүүлжээ.
Баримтат киноны өгүүлэгч Жорж Галлоуэйгийн хувьд өвөрмөц гаргалгаа, үзэл баримтлалуудыг ил болгож чаддагаараа онцлогтой аж. Тэрбээр Тайванийн байдал хэзээ ч эргэлзээ төрүүлж байгаагүй гэдгийг хоёрдмол утгагүйгээр онцолжээ. Түүнчлэн Тайванийн хувьд үргэлж Хятадын салшгүй хэсэг байсаар ирсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг гэдгийг ч баримт судалгаатай ярьсан байна.
Үүний зэрэгцээ империалист үзлийн эсрэг байр суурьтай байдаг өгүүлэгч Жун Сянью ч Галловэйгийн үзэл баримтлалтай санал нийлжээ. Тэрбээр Тайванийн бүс нутгийн ихэнх хүмүүс "эх газраас үндэстэй" гэж үздэг мөн "тэд биеэ тэгтлээ үгүйсгэдэггүй" хэмээн онцлон хэлжээ.
“Нэг Хятад, Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэсэн хамтарсан мэдэгдэл нь Хятад, АНУ-ын харилцааны байр суурь, үндсийг илтгэдэг. Гэсэн хэдий ч АНУ-ын талаас Хятад улсын нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа ч Тайванийн талаар стратегийн тодорхойгүй байр суурьтай байна. Энэ үйл явдалд АНУ-Хятадын харилцааны бодлогын хорооны дарга Жозеф Герсон “АНУ "Нэг Хятад" бодлогыг тууштай баримталж буйгаа удаа дараалан хэлж байгаа ч дараа нь түүнийгээ төрөл бүрийн арга хэлбэрээр саармагжуулж байна" гэжээ.
АНУ-ын стратегийн энэхүү тодорхой бус байдлын цаана оршиж буй бодит зорилгын талаар шинжээчид мөн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Хятад ба даяаршлын төвийн (CCG) дэд ерөнхийлөгч Виктор Гао "АНУ-ын бодит стратегийн зорилго маш тодорхой байсан. Тэд Хятадыг дэлхийн бусад улс орнуудтай нэгдэн дотносохоос сэргийлэх байр суурьтай. Тэд Хятад улсыг өсөж хөгжихийг хүсэхгүй байна" гэж тайлбарлалаа. Мөн “Энэ нь ах, эгч хоёрыгоо хоорондоо зодолдохыг гуйж байгаатай адил юм" хэмээн зүйрлэв.
Цаашилбал, Европын ихэнх орнууд ч Хятадаас "дайн" бүү хэл “эв нэгдлийг эрхэмлэхгүй байх” эсвэл "эрсдэлийг үл тоох” байдал гаргахыг хүсэхгүй байгаа хэдий ч АНУ-ын талаас Европын холбоотнуудаа өөрсдийн сөргөлдөөний арга барилдаа татан уриалж байгааг дурджээ. Европын холбооны Гадаад хэргийн сайд Жозеф Борреллийн Тайваньд "навигацийн эрх чөлөө”-ний талаар хийсэн мэдэгдэл, Их Британийн Ерөнхий сайд асан Лиз Трассын Тайваньд хийсэн маргаантай айлчлал, бүс нутагт Америкийн "Цөмийн хамгаалалт”-ыг байгуулахыг уриалсан, мөн одоогийн Ерөнхий сайд Риши Сунак Хятадыг "хамгийн том аюул" гэж тэмдэглэсэн нь цөмийн зэвсгийн сөргөлдөөний эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Тайвань илүү өөрчлөгдөж эхэлж байна. Тиймээс Тайванийн бүс нутгийн хүмүүст ирээдүйнхээ талаар санаа зовох хангалттай олон шалтгаан үүсэж буйг дэлгэжээ.
Энэ нь эх газрын Хятад болон Тайванийн бүс нутгийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг мөн судалсан байна. Тодруулбал, “АНУ "Нэг Хятад" хэмээх эв нэгдлийн зарчмын улаан шугамыг давж, Тайванийг сорилтод түлхэж байна" гэж Шинэ намын хэвлэлийн төлөөлөгч Ван Бинжун үзжээ. “Гэвч Хятадын хөгжил дэлхийн тавцанд гарч байгаа нь ийм замбараагүй байдлаас гарах хүч цаашлаад өөрийн амбиц, үнэт зүйлсийг бий болгож байна" гэж хэлжээ. Мөн Хятадын энх тайвнаар дээшилсэн энэ түүхэн боломжийг ашиглаж, "үр дүнтэй хөгжилд" хүрэхийг Тайванийн бүс нутгийн ард түмэнд уриалсан байна.
Үүний адилаар Тайванийн залуучууд ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Тайпэй хотын оршин суугч Чен Чунжэнь "Дэлхий дахинд илүү тайван нөхцөл байдал ирнэ" хэмээн өөдрөг байгаагаа илэрхийлж, "Тайвань эх газартайгаа эв найртай амьдрах, тэр ч байтугай дахин нэгдэн, нийлэх хүртэлх ирээдүйг төсөөлж байна” гэжээ. Шянью мөн чин сэтгэлийн хүслээ уламжилж, "Бээжинтэй хийх хэлэлцээнд гадны орнууд Тайванийг ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглахгүй байхыг хүсэж, энд болон эх газрын Хятадын ард түмэн илүү өргөн харилцаа холбоо үүсгэж, илүү сайн сайханд тэмүүлнэ гэж найдаж байна. Бие биетэйгээ харилцах, эвлэлдэн нэгдэх нь чухал итгэл үнэмшил” гэжээ.
Тайвань ирээдүйнхээ талаар эргэцүүлэн бодохын хэрээр АНУ-ын удирдсан "шатрын хөлөг” болох эсвэл эх газрын Хятадтай энх тайвнаар дахин эвлэн нэгдэх үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх гэсэн сонголттой тулгарч байна. Чонжэнь, Шянью хоёрын итгэл найдвар хүлээсэн хүсэл тэмүүлэл нь ирээдүйн чиг хандлагад гэрэл гэгээ байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч ирээдүй хэрхэн өрнөхөөс үл хамааран "Энэ бол эх газрын Хятад, Тайванийн хоорондох харилцаа” бөгөөд гадны талууд энэхүү асуудалд хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх хэрэгтэй гэдгийг анхаарах нь чухал болох зэргийг тус баримтат кинонд багтаасан байна.
“Тайвань орооцолдоогүй” баримтат кино гарлаа | ||
Үзсэн: 2585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: