
Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хангай нуруунаас эхтэй Орхон, Чулуут, Онги, Хойдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хөгшин-Орхон, Идэр, Сэлбэ, Ховд, Буянт, Хариг, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.
Зарим гол үертэй байна | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.