Японы парламент сүүлийн хэдэн арван жил үйлчилж байгаа Гэр бүлийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан байна. Энэ дагуу, салсан гэр бүлийн хосууд 2026 оноос эхлэн хүүхдүүдээ асрамжлах үүргийг хамтран хүлээдэг болж байгаа юм байна. Үүнээс өмнө эцэг эхийн аль нэгэнд хүүхдээ асран халамжлах үүргийг ногдуулснаар нөгөө тал нь хүүхдээсээ бүрэн тусгаарлагдах эрсдэлд ордог байжээ.
Ийнхүү өнгөрөгч баасан гарагаас Япон улс үр хүүхдийн өмнө эцэг эхчүүд хамтын хариуцлага хүлээх эрх зүйг хүлээн зөвшөөрөөгүй Долоогийн бүлгийн ганц орон байхаа больсныг агентлагууд дурдлаа. Японд ихэнх гэр бүл цуцлуулалт “тохиролцооны” үндсэн дээр явагддаг. Энэ тохиолдолд хос хоёр хүүхдүүдийн асран халамжлал болон эргэж тойрохтой холбоотой асуудлыг чөлөөтэй шийдэх боломжтой байдаг. Харин хоёр тал хоёулаа шүүхэд хандсан нөхцөлд шүүх, энэ эрхийг эцэг эх хоёрын аль нэгд олгохоор шийдвэрлэдэг байна.
Японы парламент гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулав | ||
Үзсэн: 476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.