Шууд Chart

ОХУ-ын эрдэмтэд ясыг 100 хувь ижил түвшинд сэргээх чадалтай гель бүтээжээ

2024-05-20 15:03:29

Ясны эд эсийг 100 хувийн түвшинд сэргээх боломжтой нөхөн төлжүүлэх дэлхийд анхны био-ижилсдэг гелийг Оросын Волгоградын анагаахын их сургуулийн мэргэжилтнүүд бүтээжээ. Энэ гель нь сум болон бөмбөгний томоохон хэлтэрхийнүүдэд ноцтой гэмтсэн ясны бэртлийг бүрэн эмчлэх боломжийг олгох юм байна. Тус их сургуулийн Пятигорск хот дахь салбар сургуулийн эмийн технологийн салбарын эрхлэгч, эм зүйн ШУ-ны доктор Дмитрий Компанцев энэ тухай ТАСС-д мэдээлжээ. Энэ бэлдмэл нөхөн төлжих  идэвхжүүлэгчдээр хүчитгэсэн тэжээллэг болон барилгын материалын маш  нарийн төвөгтэй бүтэц юм.

Ийм аргаар бие организмын өөрийнх нь ясны эд эсүүд сэргэх механизмыг ажиллагаанд оруулдаг гэж тэр ярьсан байна. Одоогоор дэлхийн эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүний зах зээлд үүнтэй төстэй бүтэцтэй материал бүртгэгдээгүй гэдгийг мөн энэ эрдэмтэн онцолжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын эрдэмтэд ясыг 100 хувь ижил түвшинд сэргээх чадалтай гель бүтээжээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй