Шууд Chart

Сөүл хот гадны өндөр ур чадвартай ажиллах хүч, бизнесийг татахад 250 тэрбум воны хөрөнгө оруулалт хийнэ

2024-05-21 09:42:48

Сөүл хотын захиргаа дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор гадаадын өндөр ур чадвартай ажиллах хүч, бизнесийг татахад ирэх таван жилийн хугацаанд 250.6 тэрбум вон буюу 184.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал Сөүл хот орчин үеийн технологийн чиглэлээр мэргэжил олгодог 10 их сургуулийг сонгон авч, гурван жилийн хугацаанд тус бүрд нь жил тутамд 1.5 тэрбум воны санхүүжилт олгох юм байна.  Мөн Гадаадын ажиллах хүчийг тогтоон барихын тулд тэдэнд хүүхэд төрүүлэх,, хүүхэд асрах зэрэгт нь Өмнөд Солонгосын иргэдтэй адил халамжийн тэтгэмж олгохыг зорьж байна.

Сөүл хотод гадаадын хүн ам нэмэгдэж, гадаадын оршин суугчид нийслэлийн хүн амын 440,000 буюу 4,7 хувийг эзэлж байгаа нь тус хотын ажиллах хүчний нөөцөд гадаадын иргэдийг хамруулах хэрэгцээ шаардлагыг бий болгож байгаа юм байна. Иймээс Сөүл хотын дарга өндөр ур чадварт хөрөнгө оруулах төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зарлалаа. Энэ төлөвлөгөөний зорилго нь томоохон их дээд сургуулиудтай хамтран шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр магистр, докторын зэрэгтэй 1000 орчим гадаадын иргэнийг татах, гадаадын нарийн мэргэжил эзэмшиж байгаа иргэдийн ажиллахыг илүүд үздэг дэлхийн 100 компанийг Сөүл хот руу нүүлгэн шилжүүлэх үйл явцыг дэмжихэд чиглэх юм байна. Мөн Сөүл хотын захиргаа Индонезийн Жакарта хотод 7-р сараас эхлэн 2 жил тутамд гадаадын оюутнуудыг татах зорилгоор оюутны үзэсгэлэн зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр бий болгож, гадаадын шилдэг оюутан бүрт жил бүр 20 сая воны тэтгэлэг олгоно. 2030 он гэхэд Сөүлийн төвд англи, солонгос хэл дээр үйлчилгээ үзүүлдэг гарааны бизнест туслах төв байгуулахын зэрэгцээ Сөүл болон Азийн зах зээлд өргөжин тэлэхийг эрмэлздэг гадаадын гарааны 100 гаруй бизнес эрхлэгчийг хүлээн авч байхаар төлөвлөгөөнд тусгажээ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, Сөүлд оршин суугаа гадаадын оюутнуудад гарааны бизнес, хиймэл оюун ухааны компаниудад ажил олох, эсвэл өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна. Одоогоор өмнөд солонгост асрах үйлчилгээний салбарт 80мянган ажлын байр сул байгаа.

Иймд ирэх 5 жилд өндөр настны асаргаа, хүүхэд асрах, хооллох, зочид буудлын үйлчилгээ зэрэг ажиллах хүчний хомсдолд орсон салбаруудад гадаадаас ажиллах хүч татахад энэ төлөвлөгөөний нэг зорилтыг чилүүлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сөүл хот гадны өндөр ур чадвартай ажиллах хүч, бизнесийг татахад 250 тэрбум воны хөрөнгө оруулалт хийнэ  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй