Шууд Chart

"Багшийн туслах AI", “И-хүртээмж” системийн нээлт болж байна

2024-05-21 13:41:16

Боловсролын салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй "AI EdTech Mongolia 2024" арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.

БШУЯ-наас салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа, холбооны дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж ажлууд хийгдэж байна. Тухайлбал:

- төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,
- цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,
- багш бүрийг компьютероор хангах,
- утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,
- цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар арга хэмжээний үеэр танилцуулах юм байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын цахим шилжилтийн талаар танилцуулга хийсний дараа

- Дэд бүтцийн нээлт

- Мобинет ХХК-ний Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнх “Боловсролын цахим шилжилтийн дэд бүтэц”

- НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Хиймэл оюун ухаан ба боловсрол, олон улсын туршлага”

- Болорсофт ХХК-ийн захирал С.Бадрал “Багшийн туслах AI системийн танилцуулга”

- Майкрософт корпорацийн Зүүн европын борлуулалт хариуцсан захирал Сергей Дмитриев “Хиймэл оюун ухааны хэрэглээ олон улсын түвшинд”

- Боловсролын салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг

- “Handpro ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Оргилболд” “E-Хүртээмж платформын нээлт”

- Гүүгл корпорацийн Бүс нутгийн Сургалт, Нөлөөлөл хариуцсан Удирдагч Кимберли Холл “Хиймэл оюун ухаан ба боловсролын ирээдүйн талаар анхаарах асуудал”

- БСҮХ-ийн Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн судалгааны секторын эрхлэгч Х.Отгонбаатар

“Монгол Улсад хэрэгжүүлж буй олон улсын сургалтын хөтөлбөрүүд (eduten pearson)-ын үр дүн”

- “Хүрээ МХТДС ийн профессор, Эрдэм шинжилгээний албаны дарга Шин Гуан Чол Ph.D “Хиймэл оюун ухааны хэрэглээ”

- Фибо глобал ХХК-ийн технологи хариуцсан захирал “Эдү клауд Edu Cloud”

- Хиймэл оюун ухааныг боловсрол болон бусад салбар хооронд хэрхэн үр дүнтэй ашиглах вэ

- Хичээлд хиймэл оюун ухааныг ашиглах нь (Сургалтын орчинд) сэдэвт хэлэлцүүлэг болно гэж БШУЯ-наас мэдээллээ. 


"Багшийн туслах AI", “И-хүртээмж” системийн нээлт болж байна  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Буурь [127.0.0.xxx] 2024-05-21 23:17
Эгүнэ үнэхээр аймаар болсон байна лээ. Ганц ч гэсэн гялайж гялтайх юм монголд байгаа юу гэвэл Эгүнэ, Чимэгэ, Болорсофт л байна гэнэ дээ. Гайхалтай байсан шүү!

Бидэнтэй нэгдээрэй