
Хүүхдэд бага наснаас нь үндэсний үнэт зүйл, эх хэл бичиг, түүх, соёл, зан заншил, өв уламжлал, соёл, эх оронч үзэл, ёс суртахууны цогц чадамжийг төлөвшүүлэх нь ирээдүйн Монгол иргэний хөгжилд чухал билээ.
Энэ хүрээнд БШУЯ-ны болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2024-2025 онд Сургуулийн өмнөх боловсролын түвшинд соёлын боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.
Соёлын боловсролыг сургуулийн өмнөх насанд төлөвшүүлэх зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч, бүлгийн багш, дуу хөгжмийн багшийн төлөөлөл бүхий 100 багш “Соёлын боловсролын сургагч багш”-аар бэлтгэгдлээ.
Сургалтаар соёлын тухай ойлголт, олон улсын чиг хандлага, үндэсний үнэт зүйлийг төлөвшүүлэхэд соёлын боловсролын гүйцэтгэж буй үүрэг, эх хэл, бичиг, утга зохиол, ном хэвлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, дуу хөгжим, бүжиг, дүрслэх, дизайн, тайзны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгож, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг чиглэлээр багш нар суралцлаа.
Сургалтаас гадна сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд соёлын боловсролын агуулгыг тусгах, соёлын агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багшийн сургалтад соёлын боловсролын модуль хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, багшийг үе шаттайгаар сургах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон сургалт боллоо гэж БШУЯ-наас мэдээллээ.
Хүүхдийн цэцэрлэгийн 100 багш “Соёлын сургагч багш”-аар бэлтгэгдлээ | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.