Шууд Chart

Хогийн цэгт гарсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

2024-05-22 10:41:28

Сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гарсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан аж ахуй нэгж иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

-Орон сууцны хогийн суваг, хотхон дунд байршуулсан хогийн цэгт галын аюулгүй байдлыг хангах

-Тамхины цог, үнс нурмыг бүрэн унтраах,хараа хяналтаа сайжруулж, ил гал гаргахгүй байх

-Хогийн цэгийн дэргэд автомашинаа байршуулахгүй байх

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Хогийн цэгт гарсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна   
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй