
Хангай нуруунаас эхтэй Онги, Алтай нуруунаас эхтэй Ховд, Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгджээ.
Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Булган гол Байтаг, Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.