Шууд Chart

БНСУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж байна

2024-05-22 14:36:41

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн газартай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2022 онд байгуулсан билээ.

Санамж бичгийн дагуу хоёр улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл солилцох, 2 улсын иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

Түүнчлэн Дэгү хотын цагдаагийн газрын дарга, дэд комиссар Юү Жэ Сон-оор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй, 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд манай улсад ажиллах албан ёсны айлчлал хийж байна.

ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Call center буюу шуурхай удирдлагын нэгдсэн төвийн систем, техник, программ хангамжийн шийдлийг судалж, нэвтрүүлэх, туршлага судлах, залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.


БНСУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийж байна  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй