Шууд Chart

Өнөөдөр "Олон улсын биологийн олон янз байдлын өдөр" тохиож байна

2024-05-22 16:27:51

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хомсдож байгааг харгалзан дэлхийн улс орнууд тогтвортой хөгжих чиг хандлагыг эрэлхийлж нэгэн зорилго дор НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцыг 1992 оны тавдугаар сарын 22-ны өдөр баталж, жил бүрийн энэ өдрийг "Олон улсын биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон.
 
Энэхүү конвенцод дэлхийн 196 орон нэгдэн орсон бөгөөд байгаль орчны сэдвээр урьд өмнө нь хэрэгжиж байсан аливаа гэрээ, хэлэлцээрээс агуулга, хамрах хүрээний хувьд хамгийн том гэрээ юм.
 
Монгол Улсын хувьд энэ жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүн бүрийн оролцоог хангасан Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах зорилгоор салбар бүрийн албан хаагч, эрдэмтэн, судлаачид, оюутан залуус болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулсан сэдэвчилсэн салбар хуралдааны хүрээнд 2030 он хүртэлх Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, арга хэмжээний төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Өнөөдөр "Олон улсын биологийн олон янз байдлын өдөр" тохиож байна  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй