Шууд Chart

“UB QUIZ-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Infinity” баг аваргаллаа

2024-05-23 12:31:27

Энэ онд нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож буй. Ойг угтан НЗТДГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвхийг дээшлүүлэх зорилгоор мэтгэлцээний тэмцээн, менторшип хөтөлбөр, харилцах, суралцах арга зүйн болзолт уралдаан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн HR 2023 чуулган зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр  нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт “UB QUIZ-385” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчдаас бүрдсэн 40 багийн 240 албан хаагч, мэдлэг оюун, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Албан хаагчдын мэдлэгийг сорих, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан уг тэмцээний тэргүүн байрт нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Infinity” баг, дэд байрт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын “Гүег” баг, гуравдугаар байрт НЗДТГ-ын “Ротамас” баг орж, бусдыгаа манлайллаа.  

Түүнчлэн тусгай байранд:

  • НЗДТГ-ын “Зээ бад” баг
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Бүрд” баг
  • Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын “Азын хүрд” баг
  • Хот байгуулалт, хотын стандартын газрын 1-р баг
  • Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын “Аваргууд” баг тус тус шалгарав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


“UB QUIZ-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Infinity” баг аваргаллаа  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй