
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил, хөвөөний дүүргэлт, зорчих хэсгийн тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх юм байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Орбитын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ | ||
Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.