Шууд Chart

Гал түймэр унтраах, аврах албаны олон улсын сургуулилалтыг зохион байгуулах төлөвлөлтийн хуралд оролцож байна

2024-05-24 11:01:24

Монгол, Орос, Хятад гурван улсын Гал түймэр унтраах, аврах албаны олон улсын сургуулилалтыг зохион байгуулах төлөвлөлтийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар оролцож байна.

Тус хурал нь Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ сарын 23-24-ний өдрүүдэд ОХУ-ын Хабаровск хотноо болж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Гал түймэр унтраах, аврах албаны олон улсын сургуулилалтыг зохион байгуулах төлөвлөлтийн хуралд оролцож байна  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй