Шууд Chart

Маргааш нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулна

2024-05-24 11:27:32

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр болохтой холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах тул тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 37 чиглэлийн 317 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Үүнд:

• Их тойруугаар явах чиглэлүүдэд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар,

• Нарны замаар явах чиглэлүүдэд: Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар,

• Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар,

• Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар,

• Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 


Маргааш нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулна   
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй