Шууд Chart

Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

2024-05-24 14:47:34

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойруугийн авто зам буюу Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагаас
2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлууд хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 


Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ   
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй