Шууд Chart

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан боллоо

2024-05-27 11:34:23

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2024 оны тавдугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд 3 удаа ээлжит бус хуралдааныг хийлээ. Уг хуралдаануудаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг эцэслэн баталлаа.

Мөн МҮОНРТ-ийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн баталлаа. Тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн 2024 оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөөг баталлаа.

Төсвийн тухайд Үндэсний зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцэхээс өмнө Хяналтын зөвлөлийн хуралдаанаар 3 удаа хэлэлцсэн байна.

2024 оны төсвийн төслийг хэлэлцэж дараах санал,  зөвлөмжийг Хяналтын зөвлөлөөс өгсөн байна.

Үүнд:

  1. Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх хугацаанд өөрийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, тэвчиж болох зардлыг бууруулах талаар тууштай бодлого баримталж ажиллах.
  2. МҮОНРТ-ийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ мэдээллийн технологийн боломжит шийдлүүдийг нэвтрүүлэх замаар чадварлаг, хөрвөх чадвартай болгох. Төсөв төлөвлөгөөтэйгөө уялдуулах.
  3. Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хувилбарыг судалж реклам, зар сурталчилгааны тарифыг нэвтрүүлгийн бодлого, цагтай уялдуулж шинэчлэх зэрэг богино хугацааны арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэхээс гадна байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангах талаар анхаарч Үндэсний зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын зүгээс хамтран ажиллаж төсвийн санхүүжилт, хараат байдлыг бууруулж, илүүтэй олон нийтийн дэмжлэг, санхүүжилтийг авч болох боломжит хувилбаруудыг судалж хэрэгжүүлэх.
  4. Байгууллагын эдийн засгийн хүндрэлийг танилцуулж хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх, бусад санхүүжилтийн өөр оновчтой хувилбар гаргах талаар судлах
  5. Цалин урамшууллын системд бодитой өөрчлөлт оруулж, ажилтнуудаа чадавхжуулан мэдээллийн технологийн салбарт гарч байгаа ололтыг ашиглах ур чадварт ажилтнуудаа сургаж техник технологийн шинэчлэл хийх, нэвтрүүлгийн чанарыг сайжруулж үзэгчдийн эрэлт, сонирхлын судалгааг хийж үндэслэлтэйгээр бодлогоо тодорхойлох.
  6. Алдагдалтай ажиллаж байгаа сувгуудын менежментийг өөрчилж алдагдлыг бууруулах, төрийн болон олон улсын байгууллага бусад бизнесийн салбарын байгууллагуудтай боломжит хэлбэрээр хамтран ажиллаж.
  7. Шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн уялдааг сайн хангаж энэ төлөвлөгөө, төсвийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзүйн орчны өөрчлөлтийг яаралтай хийж төлөвлөгөөг бодитойгоор хэрэгжүүлэхэд анхаарах.
  8. Байгууллагад үүссэн өр төлбөрийг барагдуулах чиглэлд төлөвлөгөө гарган ажиллах

Дээр дурдсан үндэслэлүүдээр Үндэсний зөвлөл төсөв, төлөвлөгөөг эрх хэмжээний хүрээндээ холбогдох чиглэлийг өгч баталлаа.

Хуралдааны ирцийн тухайд 73,3 хувийн ирцтэй байлаа.

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ


МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан боллоо  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй