Шууд Chart

Аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

2024-05-28 09:56:02

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үүлний хооронд, үүл газрын хооронд цахилгаан цэнэгийн ниргэлгээ болохыг аянга гэж нэрлэж нэрлэдэг.
 
Аянгатай үед пийшин, зуух, цонхны ойр байх, радио, зурагт залгах, усанд орох, уул толгойн оройд байх, унадаг дугуй, мотоцикл, задгай машин, трактор, мориор явах, гар утсаар ярих, утасны мод, уурын зуухны яндан, өндөр хүчдэлийн шугам зэргийн ойр байхыг хориглодог гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав   
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй