2024 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 07-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 08,09-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын бэлчирээр, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн зарим газраар, 15,16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 10, 11, 12-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 09,10-нд аадар бороо, 11-нд бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 10, 11, 12-нд бага зэрэг сэрүүснэ.
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 15149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: