Шууд Chart

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорийг хүлээн авч уулзав

2024-06-12 13:36:33

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорийг хүлээн авч уулзан, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд Азийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Сара Л.Тэйлор Азийн сангийн зүгээс хүний эрхийг хамгаалах, төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэхэд зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм.

Тэрбээр Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2024 оны гурадвугаар сард албан ёсоор томилогдсон бөгөөд 2014-2019 онд тус сангийн Бангладеш дахь Суурин төлөөлөгч болон дэд төлөөлөгч, Ази, Африк, Латин Америкийн ээдрээтэй, эмзэг, мөргөлдөөний дараах нөхцөл байдалд олон улсын хөгжил, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн манлайлал, эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэний оролцоо, засаглалыг бэхжүүлэх чиглэлд хорь гаруй жил ажилласан туршлагатай гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй