Шууд Chart

Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг зөвлөлөө

2024-06-12 14:30:58

Гол, мөрөн, нуурын орчимд аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, зориулалтын бус хөвөгч хэрэгслийг ашиглахгүй байхыг зөвлөе.

Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулж байна.


Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг зөвлөлөө  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй