Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2024-06-13 07:03:52

Зургаадугаар сарын 12-ны өдрийн байдлаар Алтайн нуруунаас эхтэй Ховд, Булган, Сагсай, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. 

Энэ сарын 12,13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс

2024-06-12


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй