
Бэлчээр сайтай боловч голын усны сүлжээ муутай, гадаргын усны нөөцгүй хуурай бүс нутагт хамаарах Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт орших олон булгийн Гахай булагт зэрлэг амьтан болон бод, бог малыг усаар тогтвортой хангах зорилгоор булгийн урсацын төгсгөлд ус хуримтлуулах хөв цөөрөм шинээр байгуулж, усны мониторинг судалгааг хийлээ.
Тус хөв цөөрөм нь булгийн усны урсац элбэг үед ус хуримтлуулахаас гадна бороо, үер, цасны усыг нөөцлөх боломжтой ба орчны доройтлыг нөхөн сэргээж, усны хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Булгийн урсацын төгсгөлд ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулж байна | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.