Шууд Chart

Хишиг-Очирын Бөхбатын хүрэн соёолон түрүүллээ

2024-07-12 11:31:17

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолон өнөөдөр Хүй долоон худагт уралдлаа.

Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 217 хүлэг бүртгүүлсэн ч хэмжилт, шүдэлгээн дээр 64 нь хасагдаж, 153 хурдан соёолон шандсаа сорилоо. Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын хүрэн соёолон давхилаа.

Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай групп"-ын Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан соёолон хурдалсан бол айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын загал, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Уртнасангийн Тамирын халтар соёолон хурдаллаа.

Б.Лхам


Хишиг-Очирын Бөхбатын хүрэн соёолон түрүүллээ  
Үзсэн: 3197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй