
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо давж “Улсын заан” цолын болзол хангасан Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулгад цол олголоо.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын заан цолын батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.
Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол олголоо | ||
Үзсэн: 3256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.