"Парис 2024" олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Алдар спортын хорооны тамирчин ОУХМ М.Энхжаргал медалийн төлөөх тулаанд Туркийн тамирчин дэлхийн аварга Акбас Хатичед ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Түүний хувьд дэлхийн дэд аварга хоёр тамирчинг ялж медалийн төлөө шалгарснаар Монголын эмэгтэй боксчдоос Олимпын медалийн тулалдсан анхны тамирчин боллоо.
Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, 22 хүртэлх насны боксчдын Ази тивийн аварга Мөнгөнцэцэгийн Энхжаргалдаа дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсъе.
Олимпын медалийн төлөө өрсөлдсөн Монголын анхны эмэгтэй боксчин | ||
Үзсэн: 475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.