Өнөөдөр "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50м-ийн хийн урт буун дасгалын төрөлд шигшээ 8-д медалийн төлөө ОУХМ О.Есүгэн өрсөлдөнө. Тэрбээр эхний шатанд 32 тамирчин өрсөлдсөнөөс 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
Мөн мэгтэйчүүдийн жүдо бөхийн +78 кг-ийн жинд Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн Казахстан улсын бөх Камила Берликаштай хүч үзнэ.
Харин Эрэгтэйчүүдийн жүдо бөхийн +100 кг-ийн жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд C хэсэгт сугалаа таарч, Герман улсын тамирчин Эрик Амбрамовтой барилдах юм.
ӨНӨӨДӨР: Монголын гурван тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорино | ||
Үзсэн: 2403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.