Шууд Chart

Монголын Үндэсний Олимпын Хороо мэдэгдэл гаргалаа

2024-08-02 18:59:39

Нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан “Парис 2024” олимпын наадамд оролцож буй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчнаас допинг илэрсэн тухай мэдээлэл нь нь ор үндэслэлгүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Парис хотод хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа бөгөөд тэмцээндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно.

Иймд үзэгч, спорт сонирхогч та бүхэн холбоотой мэдээллийг сайтар нягталж, албан ёсны мэдээллийг МҮОХ, МЧБХ-ны сошиал хуудсаас хүлээн авахыг зөвлөж байна.

Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсье!

Go Team Mongolia!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО


Нийтэлсэн: Парис 2024

Монголын Үндэсний Олимпын Хороо мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 4342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэний [127.0.0.xxx] 2024-08-10 15:58
Огцрох болсон доо.. бүрэлдэхүүн рээ..
Зочин [127.0.0.xxx] 2024-08-04 16:14
Яагаад л ингээд худал мэдээлэл цацаад байдаг юм бол ёстой амны билэггүй хүмүүс болчихжээ дээл хувцасаар нь баахан талцав ер нь тэгээд муу үгс давамгайлж байхад яаж үр дүн гарах вэ дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-08-03 18:49
Баяр хүргэе Ийм л байх ёстой
Зочин [127.0.0.xxx] 2024-08-03 08:39
Амжилт хүсэе

Бидэнтэй нэгдээрэй