Шууд Chart

"Англи дэлгүүр" суманд ажиллаж эхэлжээ

2014-09-01 16:40:20

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржийн Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа "Сумын залуус" төсөлд иргэд ам сайтай байна. Сумын залуус орон нутагтаа үе тэнгийн залуусаа идэвхижүүлэх олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа бөгөөд Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллаж байгаа "4 бэрх" багийн залуучууд сум орон нутгийн иргэдийн англи хэлний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 5-р багийн 2-р хороон дахь “Булган” хүнсний дэлгүүрийг сонгон авч "Англи дэлгүүр" ажлыг санаачлан англи хэлний анхан, дунд шатны сурагчидтай хамтран амжилттай зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг ангилж, ангилагдсан бараа бүтээгдэхүүний нэрс, хаягийг англиар бичиж дэлгүүрийн худалдагчийг англи хэлний сургалтад хамруулснаар бараа бүтээгдэхүүний нэр болон ойр зуурын харилцан яриаг англиар яриулж сургасан нь сум орон нутгийн хүрээнд шинэлэг ажил болж чаджээ.


"Англи дэлгүүр" суманд ажиллаж эхэлжээ  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй