Шууд Chart

"Хариу нэхээгүй тус" аяны сайн үйлс үргэлжилсээр байна

2014-09-02 15:44:13

Монголын Залуучуудын Холбооноос 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Хариу нэхээгүй тус” аян энэ жил хоёр том үйл ажиллагааг зохион байгуулан тусламжийн гараа сунгасан юм. “Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өөрсдийн санаачлан эхлүүлсэн ажил бөгөөд амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.

Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж явсан найман хүн осолдож, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саран­чимэг гэдэг эмэгтэйг аварч чадалгүй харамсалтайгаар алдсаныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл өнчирч хоцорсон бүсгүйн хүүхдүүд болох У.Ууганбаатар, У.Батсүх нарыг МЗХ эргэж очиж, бага ангиа төгсөх хүртэл нь таван жилийн турш хичээлийн хэрэгслэлээр бүрэн хангахаар болсон бөгөөд 9-р сарын 1-ний өдөр хичээлийн бүрэн хэрэгслийг нь гардуулж өглөө. Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат, сайхан сэтгэлт олон ах, эгч нар нь хандивласан бөгөөд бид бүхний итгэлийг үнэлж онц сурч том болоод бусдад туслаж байгаарай гэсэн захиасын хамт дамжууллаа.  “Хариу нэхээгүй тус” аян цаашид үргэлжилж тусламж хэрэгтэй мянга мянган хүүхдүүдийг баярлуулаасай гэдгийг У.Ууганбаатар, У.Батсүх маань хэлээд тусламж хэрэгтэй дараагийн хүүхдүүд рүү нь үдсэн юм.


"Хариу нэхээгүй тус" аяны сайн үйлс үргэлжилсээр байна  
Үзсэн: 1601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй