Шууд Chart

Япон Улсын Шизүока муж дахь сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагчид шалгарлаа

2024-09-10 10:30:03

Япон Улсын Шизүока муж дахь сурагч солилцооны 5 хоногийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг хоёр үе шаттайгаар дүгнэж, нийт 241 сурагчаас хамгийн өндөр оноотой долоон сурагч шалгарлаа.

Энэхүү сонгон шалгаруулалтад суралцагчдын эсээний уралдаанд ажиллаж байсан туршлагатай, Боловсрол эвслийн гишүүн болон хамтрагч байгууллагын таван шүүгч ажилласан юм.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчидтай яамнаас холбогдон мэдээлэл өгч байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Япон Улсын Шизүока муж дахь сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагчид шалгарлаа  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй