
Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Баянгол дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэр Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлана.
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Саппоро төвийн уулзвараас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.