Шууд Chart

Нийтийн албанд томилогдох 406 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

2024-09-11 11:51:02

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 406 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ. 


Нийтийн албанд томилогдох 406 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй