Боловсролын сайд П.Наранбаяр Кембриджийн боловсролын түншлэл байгууллагын зөвлөх профессор Жефф Хейвордыг хүлээн авч уулзлаа.
Кембриджийн их сургуулийн Боловсролын сургуулийн захирал асан профессор Жефф нь олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлынхаа хүрээнд МУБИС-д “Багш бэлтгэх боловсролын төгсөлтийн дараах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо”-г бий болгох чиглэлээр ажиллаж байна.
Уулзалтын үеэр уг хөтөлбөрийн талаар ярилцаж, тогтолцоог сайжруулах зөвлөмж, стратегийн тайланг ойрын хугацаанд боловсруулан, Боловсролын сайдад хүргүүлэхээр болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Кембриджийн боловсролын түншлэл байгууллагын зөвлөх профессор Жефф Хейвордыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.