Шууд Chart

Их өгөгдөлд тулгуурлан ажиллах хүчний судалгааг бодитой болгоно

2024-09-12 09:45:21

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй уулзлаа.
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослыг бууруулах боломжийн талаар ярилцав.
 
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний судалгааг ИХ ӨГӨГДӨЛ-д тулгуурсан гаргаж, салбарын статистик мэдээллээ бодитой болгоно гэдгийг сайд онцоллоо.
 
Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилттой үйл ажиллагаа явуулдаг.
 
Тэдний зүгээс ростерийн буюу 14*14 ээлжийн ажилтай холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай байгааг онцлов.
 
Мөн нийгмийн түншлэлийн гурван талт хороонд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оруулахаар ярилцлаа.
 
Ирэх жилүүдэд хувийн хэвшлийн бизнесийн төслүүдэд шаардлагатай ажиллах хүчний хамтарсан судалгаа гаргана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Их өгөгдөлд тулгуурлан ажиллах хүчний судалгааг бодитой болгоно  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй