ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ-ны салбарын улсын ерөнхий байцаагчийн “Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ОНӨААТҮГ Хангамжийн газар 3, ерөнхий боловсролын сургууль 26, цэцэрлэг 21 нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний 1, тахианы махны 1, хонины мах 2, үхрийн махны 5, аарцны 1, сүүний 2, цөцгийн тосны 2, тарагны 1 нийт 16 хүнсний бүтээгдэхүүний дээжийг НМЭГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 16 байгууллагад улсын байцаагчийн 65 заалт бүхий 17 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт, шалгалт хийж байна | ||
Үзсэн: 252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.