Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн хоёрдугаар хурал боллоо.
Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд баталлаа.
Өвлийн улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 49.8 хувиар, 2023 онтой харьцуулахад 7.1 хувиар өссөн байна.
2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.
Олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэгийн өвлийн цагийн хуваарь батлагдлаа | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.