Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар Сонгинохайрхан дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан, бодлого төлөвлөлтөө танилцуулахын зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.
Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 28, төрийн бус өмчийн 6 ерөнхий боловсролын сургуульд 83,586 хүүхэд суралцаж байна.
Уулзалтын үеэр захирлуудын зүгээс төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрийн талаар санал хүсэлт дэвшүүллээ. Яамны зүгээс зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зарчмыг бий болгох бодлого баримталж буйг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга онцлов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзав | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.