Эрүүл мэндийн хог хаягдал нь хүлэмжийн хий ялгаруулж, агаарын бохирдол үүсгэж байдаг.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023 онд хийсэн судалгаагаар зөвхөн дархлаажуулалттай холбоотой хог хаягдлыг шатаах нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 28 хувийг бүрдүүлдэг.
Харин эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжуудыг нарны эрчим хүчээр хангавал үүнийг 25 хувиар бууруулж болохыг тогтоожээ.
Энэ өдрүүдэд дэлхийн 18 гаруй орны эрүүл мэнд, байгаль орчны мэргэжилтнүүд Улаанбаатар хотод чуулж, эрүүл мэндийн тогтолцоог уур амьсгалд ээлтэй болгох арга замын талаар мэргэжлийн сургалтад хамрагдаж байна.
Канад улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж буй энэхүү сургалт нь эрүүл мэндийн хог хаягдлын менежмент болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг нарны эрчим хүчээр хангах асуудал дээр онцгойлон анхаарна гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн хог хаягдал нь хүлэмжийн хий ялгаруулж, агаарын бохирдол үүсгэдэг | ||
Үзсэн: 312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.