Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хамтран ажиллах тухай 2022 онд баталсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын талын ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан алба хаагчид удирдах албан тушаалтны уулзалт зөвлөгөөнд оролцлоо.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан “Хятад, Монголын хооронд хил орчмын ой, хээрийн гал түймэр тэмцэх үйл ажиллагааны гарын авлага”-ын хэлэлцүүлэгт оролцож, дээрх гарын авлагыг эцэслэн, хамтран батлахаар зөвшилцсөн бол ахлагч бүрэлдэхүүний төлөөллүүд ой, хээрийн гал түймэр унтраах дадлага, сургалтад хамрагдсан юм.
Уулзалтад БНХАУ-ын талаас тус улсын Онцгой байдлын яамны Гал түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн хэлтсийн дарга Ян Шьюдун, Онцгой байдлын газрын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга, Лю Шүньжан, мөн газрын Байгалийн гамшгаас хамгаалах үндэсний хүрээлэнгийн орлогч Жяньгуо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Онцгой байдлын газар, Гал түймэртэй тэмцэх ерөнхий анги, Хөлөнбуйр, Шилийн гол, Хянган аймгийн Нийтийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга, Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон БНФУ-ын Элчин Сайдын яамны Иргэний аюулгүй байдлын зөвлөх Кристоф Бүүмэн, Ойн түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, Стивэн Боёо зэрэг албаныхан оролцлоо.
Хурлын үеэр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хянган аймгийн Захиргааны албанаас Онцгой байдлын ерөнхий газарт 600 мянган юаны үнэ бүхий ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр зөвлөгөөн, дадлага сургалтад оролцлоо | ||
Үзсэн: 382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.