Шууд Chart

Орхон аймаг “Эрдэнэт-шинэ илгээлт” бүтээн байгуулалтын төслөө эхлүүллээ

2024-09-17 15:27:20

О️рхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих “Эрдэнэт шинэ илгээлт” төсөл болон үүнтэй уялдуулан төлөвлөсөн бусад дэд төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Хойд бүсийн хөгжлийн төв хамтран хэрэгжүүлэх юм.

“Төлөвлөлттэй хот”, “Цэвэр агаартай хот”, “Ухаалаг хот”, “Чанартай авто замтай хот”, “Ногоон хот”, “Эрүүл, оюунлаг хот” төслүүдийг Орхон аймаг хэрэгжүүлэхээр тусгасан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах “Эрдэнэт машин” цогцолбор, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор" хотхон байгуулах, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах, Хаягдлын шинэ сан байгуулах нийт 12 төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа гэж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Орхон аймаг “Эрдэнэт-шинэ илгээлт” бүтээн байгуулалтын төслөө эхлүүллээ  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй