Шууд Chart

Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна

2024-09-19 17:34:33

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1️1-11 төвд Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байна.
 
Тэд энэ сарын 19-24-ний өдрийг дуустал буюу ажлын дөрвөн өдөр өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
 
Иргэн таньд тэтгэвэр, тэтгэмж мөн төрөөс үзүүлж байгаа халамжийн үйлчилгээтэй холбоотой асуух зүйл байвал 11-11 төвд ирж хариуцсан албан хаагчаас мэдээлэл авах боломжтой гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  
 

Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй