Шууд Chart

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн анги нээгдлээ

2024-09-20 12:35:57

Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль нь 48 дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, суурь болон мэргэжлийн боловсрол олгож тэднийг бие даасан амьдрал хөдөлмөрт хөтөлж байна.

Тус сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 502 сурагч, 115 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 2010 оноос хойш хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцуулж байна.

Суралцагчид ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшиж нэмэлтээр:

- Зочид буудлын өрөөний үйлчлэгч

- Цэцэрлэгч- ногоочин

- Хоол үйлдвэрлэл чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлэн төгсгөж, ажлын байранд зуучлан өгч байна.

Энэ хичээлийн жилд орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Талх нарийн боов-Бариста” мэргэжлийн ангийг шинээр нээн 15 сурагчтайгаар хичээллүүлж эхэллээ.

Мэргэжлийн ангийг Итали улсад үйлдвэрлэсэн орчин үеийн тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлж байна.

“Талх нарийн боов-Бариста” мэргэжлийн ангид суралцсанаар бүх төрлийн кофе, гурилан бүтээгдэхүүн шейк, смүти бялуу, тарт бэлтгэн гаргах чадварт суралцаж “Чадамжийн гэрчилгээтэй” төгсөнө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 


Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн анги нээгдлээ  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй