Шууд Chart

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө

2024-09-26 09:48:20

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын 13 дугаар тогтоолын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийг төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан.
 
Ингэхдээ Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аас дэмжин баталсан юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй