Шууд Chart

ЦЕГ: Зөрчлийг шалгаж, торгох шийтгэл оногдууллаа

2024-09-26 12:59:46

Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдрийн 16:31 цагт цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Дээрх зөрчил нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр үйлдэгдсэн байна.

Уг зөрчлийг гаргасан тээврийн хэрэгслийн жолооч 42 настай, эмэгтэй, “О”-д 21 настай, эрэгтэй, “Б”-г Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.


ЦЕГ: Зөрчлийг шалгаж, торгох шийтгэл оногдууллаа  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй