Шууд Chart

Англи хэлний “uTalk” цахим платформын төсөлтэй хамтран ажиллана

2024-09-30 12:47:06

Боловсролын сайд П.Наранбаяр англи хэлний “uTalk” цахим платформын төслийн багийг хүлээн авч уулзлаа.

Төслийн зүгээс “uTalk” гар утасны аппликейшнээр дамжуулан төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хэрэглээнд зориулсан практик англи хэлийг хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөр, сургалтад хамрагдахын өмнө болон дараах түвшин тогтоох шалгалт, онлайн семинар сургалтуудыг санал болгож байгаа юм. Сургалтыг Английн Лондон хотод төвтэй “Professional Language Solutions” компанитай хамтран явуулах бөгөөд сонирхолтой, бүтээлч байлгахын тулд аппликейшнд асуулт хариулт, тоглоом, сэдэвт суурилсан ярианы хичээлүүдийг оруулжээ.

Төрийн албан хаагчид суралцагч төвтэй цахим сургалтаар англи хэлний мэдлэгээ ахиулж, чадавхжин, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд ач холбогдолтой учраас төсөлтэй хамтран ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Англи хэлний “uTalk” цахим платформын төсөлтэй хамтран ажиллана  
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй