Шууд Chart

Нийтийн албанд томилогдох 462 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

2024-10-02 12:59:06

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 462 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 221 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Тус хэлтсээс 21 аймгийн ИТХ-ын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч 42 албан тушаалтныг ХАСХОМ мэдүүлэх чиглэлээр сургалтад хамруулав гэж АТГ-аас мэдээллээ. 


Нийтийн албанд томилогдох 462 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй